“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын хурлын Алтан ивээн тэтгэгчээр ОРА МЕТАЛЛ ХХК ажиллана.

2026-10-21  

Монгол Улсад уул уурхайн салбарт шаардлагатай элэгдэлд тэсвэртэй тээрмийн бөөрөнцөг, нунтаглагч бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд үйлдвэрлэн нийлүүлж буй ОРА МЕТАЛЛ ХХК нь “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын 8 дахь удаагийн хурлыг дэмжин ажиллана.

ОРА МЕТАЛЛ ХХК нь 2004 онд сайжруулсан тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсад тээрмийн бөөрөнцгийг дотооддоо үйлдвэрлэх технологийг хөгжүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдөр тус компани 200 гаруй мэргэжлийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 7,000 тонн өндөр чанарын элэгдэлд тэсвэртэй нунтаглагч тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэн нийлүүлж байна.

Тус компани MNS 6907:2021 стандартад нийцсэн SBCr2 болон SBCr12 маркийн 15–120 мм-ийн диаметртэй тээрмийн бөөрөнцөг, цементийн үйлдвэрлэлд зориулсан цильпепс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн хэрэглэгчийн хүдэр, тээрмийн онцлог, нунтаглалтын горимд тохируулан бүтээгдэхүүний найрлага, хатуулагт шинжилгээ, судалгаанд үндэслэн тохируулга хийх боломжтой.

Орон нутагт импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай ханган нийлүүлэлтийг дэмжиж буй ОРА МЕТАЛЛ ХХК-ийн хамт олонд “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын 8 дахь удаагийн хурлыг дэмжин ажиллана.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК