Түүх
2004-03-25 ОРА МЕТАЛЛ ХХК байгуулагдсан.
2004-10-26 Анхны хайлалтыг 2 ширхэг зуухаар 1000тн/жил тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай цутгуурын цехийг анх ашиглалтанд оруулсан.
2010-10-25 ОРА МЕТАЛЛ ХХК тээрмийн бөөрөнцгийн шинэ үйлдвэрийн байрыг барьж өргөтгөснөөр жилд 5000тн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.
2016-07-01 ОРА МЕТАЛЛ ХХК тээрмийн бөөрөнцгийн үйлдвэрийн өргөтгөл (металлын лаборатори, хэвний хольцын регенраци болон илчийн боловсруулах цехийг шинээр барьж байгуулав) болон технологийн шинэчлэлтийг (элэгдэлд тэсвэртэй өндөр хромт (10-12%) болон хатуулаг (60-64HRC)) бүхий тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой боллоо.
2016-12-22 Дэлхийн хэмжээний мега төсөл Оюутолгой компанитай урт хугацааны гэрээ байгуулан үндэсний үйлдвэрлэгч - ханган нийлүүлэгчээр ажиллаж эхлэв.
2019-03-11 ОРА МЕТАЛЛ ХХК тээрмийн бөөрөнцөгийн үйлдвэрийн өргөтгөл хийж металлын лаборатори, хэвний хольцын регенраци болон хөөсөн цехийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсанаар жилд 7000тн бүхий тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой боллоо.