Шинжилгээ судалгаа
Нунтаглах процесс
Тээрмийн бөөрөнцөгт тавигдах шаардлагууд
Бондын хэмжилтээр 12-15 гэсэн дундаж хатуулагтай эрдэс хүдрийг нунтаглахад зарцуулагдах ёстой нунтаглагч ган бөөрөнцгийн нэгж зарцуулалт тээрмийн онцлог, нунтаглалтын горим зэргээс хамааран 1,18-1,5 кг байна.
Нунтаглагч биетүүдэд тавигддаг үндсэн шаардлагууд нь :
- Анхны хэмжээгээ аль болох удаан хадгалах,
- Тээрэм дотор ажлын үед халахгүй байх,
- Нэг тогтсон хэмжээнд аль болох их хувийн жинтэй байх.
- Биетийн хэлбэр нунтаглах масстай аль болох бүрэн харьцах (шүргэлцэх) боломжтой байх,
- Нунтаглагч биетүүдийн хооронд нунтаглах материал аль болох ихээр орох боломжтой байх.
- Гадаргуу нь нунтаглах материалын хэсгүүд наалдахыг аль болох бууруулсан хангалттай хатуу нягт байх
- Нунтаглагчийн материал хичнээн бат бөх байна төдий чинээ нунтаглах чадварын итгэлцүүр нь муу байна. Цохилт сайн байж нунтаглалт үр дүнтэй байхын тулд нунтаглагч биетийн хувийн жин их байх зэрэг шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Нунтаглагч биетийн элэгдэл
Нунтаглагч биетийн материалын чанараас шалтгаалан тэдгээр нь элэгдэн эргэлт буцалтгүй хорогдох бөгөөд энэ нь тээрмийн ажлын бүтээмжийг бууруулна. Хатуулаг нь тээрмийн ган бөөрөнцгийн элэгдэлд тэсвэртэй байдлыг илтгэх ганц үзүүлэлт биш бөгөөд түүнээс илүү нөлөөтэй үзүүлэлт бол хайлшийн бүтэц зохион байгуулалт нь юм. Хатуулгийг 2 дахин ихэсгэхэд элэгдэлд тэсвэртэй байдал 20% хэтрэхгүй нэмэгдэх боловч тиймэрхүү хэмжээгээр цохилт даах чадвар нь буурдаг байна. Металлын элэгдэх зарчим нь хэврэг биетийн үйрэх зарчмаас эрс ялгаатай. Металл нь гадаад хүчний үйлчлэл доор хэлбэрээ харьцангуй өөрчлөмтгий биет тул тээрмийн дотор таслах хүчнээс нь хамаагүй бага үйлчлэлд ажилладаг. Иймд металлын элэгдэл нь зөвхөн гадаргуйн харилцан үйлчлэлээс голлон шалтгаалдаг.
Ган бөөрөнцгийн элэгдлийг тооцохдоо нэг тонн нунтагт ноогдох бага хэмжээндээ хүртэл элэгдсэн бөөрөнцгийн хорогдлыг тооцох зайлшгүй шаардлагатай. Тэрхүү хэмжээ нь хэрэглэгддэг нунтаглах схем, шаардагдах нунтаглах материалын хэмжээнээс хамаарч тогтоогддог.
Бөөрөнцөгийн элэгдэл нь түүний нунтаглах материалтай харилцан үйлчлэл (истирание), тээрмийн эргэлтийн явцад өргөгдсөн дээд цэгээс доторлогоо хуяг болон хоорондоо цохигдох зэргээс гол нь хамаардаг.
Иймд тээрмийн бөөрөнцгийн элэгдэл тэсвэрлэх чадвар нь:
1-рт цохилт даах чадвар, халалт тэсвэрлэх чадвар (хэврэгшлийн эсрэг),
2-рт нунтаглах материалын харилцан (өнрхөх, зүлгэх маягийн) үйлчлэлийг тэсвэрлэх чадвараас хамаарч байна.
Материалын хатуулаг, агшилт суналт даах чадвар зэрэг шинж чанарууд нь шууд бус нөлөөтэй байна. Тээрмийн эргэлтийн үед бөөрөнцгийн өргөгдөх-унах ажлын цикл нь тээрмийн эргэлтийн хурдаас 1.5 дахин хурдан байдаг. Нэг сарын хугацаанд тээрэмд ажилласан бөөрөнцөг нь ойролцоогоор 1 сая орчим удаагийн цохилт хүлээж авдаг. Ингэхээр тодорхой хугацааны дараа бөөрөнцгийн материалын цохилтоос цуцах хязгаар (предел ударной усталости) болоход тээрэмд бөөрөнцөг халж болно. Иймээс бөөрөнцөгийн ажлын нөөц нь харилцан үйлчлэл болон цохилт даах чадвараас гадна материалын цуцалт даах хязгаараар (энэ тохиолдолд цохилтоос) мөн тодорхойлогдоно.
Нунтаглаглах горимууд
Гулсалтын нунтаглах горим | Шидэлттэй нунтаглах горим | Холимог нунтаглах горим |
Тээрэм дахь бөөрөнцөг | Хүдэр нунтаглах процес |