Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат үндэсний үйлдвэрлэгч ОРА МЕТАЛЛ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.





Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат үндэсний үйлдвэрлэгч ОРА МЕТАЛЛ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутагт 100 гаруй ажлын байрыг бий болгож 22 жил тогтвортой үйл ажиллагаа явуулан улсын болон орон нутгийн татварт жил бүр дунджаар 2 тэрбум төгрөгийг төлдөг, Орчин үеийн технологи бүхий цутгуурын автомат үйлдвэр байгуулан Орхон аймаг, Эрдэнэт хотод үйлдвэрлэсэн шошготой Олон улсын стандартад нийцсэн элэгдэлд тэсвэртэй тээрмийн бөөрөнцөг, цутгамал эд анги үйлдвэрлэж байгаа Ораметаллчуудад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Энэ уулзалтын үеэр "Эрин зууны бахархал-Эрдэнэт хот"-ын 50 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулахад зориулж 50,0 сая төгрөг хандивлаж байгаагаа Ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ илэрхийлж гардуулан өглөө.


Монгол
English
Русский










Монгол
English
Русский