Танилцуулга

ОРА МЕТАЛЛ ХХК нь 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр  Японы Furucawa casting , БНХАУ-ын Anhuin үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулан үйлдвэрлэхээр байгуулагдсан.   

 

Эдүгээ 200 гаруй мэргэжлийн ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 7000 тонн сайн чанарын элэгдэлд тэсвэртэй хүдэр нунтаглах тээрмийн бөөрөнцөгийг MNS 6907:2021 стандартын ШБCr2 болон ШБCr12 маркийн дагуу үйлдвэрлэн Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой компани, Хөтөлийн Цемент шохойн комбинат, Бороогоулдын алтны үйлдвэрүүдэд 15, 20, 25, 30, 40, 60, 80, 90, 100, 120 мм-ийн голчтой тээрмийн бөөрөнцөг, цемент нунтаглах цильпепсы зэргийг хэрэглэдэг  уул уурхайн компаниудад өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна.

2023 оны 3 дугаар сараас эхлэн Үндэсний үйлдвэрлэгч ОРА МЕТАЛЛ ХХК нь Хөөсөн загвараар вакум орчинд цутгах, цутгуурын шинэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлэн уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн түргэн элэгддэг дараах эд ангиудыг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ. Үүнд:

  • Эрдэс хүдэр нунтаглах төрөл бүрийн тээрмийн хуяг, бутлуурын хуяг, шигшүүр, экскаваторын шүд, буйл, грэйдерийн болон бульдозорын ир зэргийг элэгдэлд тэсвэртэй марганцад гангаар цутган үйлдвэрлэж байна.
  • Дулааны станц, Цементийн үйлдвэрүүдийн шатаах, халаах зуухны ул ширэм, шигшүүр, урсгуур, хайрцаг зэрэг эд анги деталиудийг халуунд тэсвэртэй хром-никелтэй ган болон ширмээр цутган үйлдвэрлэж байна
  • Эрдэс, хүдэр дамжуулах урсгуурууд, бункерийн доторлогоо, төрөл бүрийн роторт бутлуурийн алх зэргийг элэгдэлд тэсвэртэй өндөр хромт ширмээр цутган үйлдвэрлэж байна.

 Манай компани металлын химийн найрлага, микро бүтэц, хатуулаг, металлын ан цав, металлын температур тодорхойлох зэрэг орчин үеийн багаж, хэрэгслүүд бүхий итгэмжлэгдсэн металлын лабораториор өөрийн бүтээгдэхүүндээ чанарын гэрчилгээ дагалдуулан баталгаа гарган хамтран ажиллана. Импорт орлох, чанартай цутгамал бүтээгдэхүүнийг ОРА МЕТАЛЛ компанид захиалан үндэсний үйлдвэрээ дэмжин, хамтран ажиллахыг та бүхнээс хүсэж байна.
 

Бүтээгдхүүний нэр төрөл :

Тээрмийн хромоор сайжруулсан, цутгамал, ширмэн бөөрөнцөг.

Техникийн шаардлага MNS 6907:2021

ШБCr2, ШБCr12, 15 - 120 мм, цельпепсы Хатуулаг : 45-62 HRC

Үйлдвэрийн хүчин чадал: 7000 тн/жил
Үйлдвэрийн түүхий эд: Хаягдал төмөр, ширэм, феррохром, ферромарганец, ферросилиц, хөнгөн цагаан, шохой

 

                                               КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД:

Зүүн гар талаас:
ОРА МЕТАЛЛ ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Бат-Эрдэнэ(Ph.D), ТУЗ-ын дарга Д.Туяажаргал, Гүйцэтгэх захирал асан Б.Хүрэлбаатар, ТУЗ-ын гишүүн Ч.Тогоохүү, Үүсгэн байгуулагч Д.Нямхүү (2010-10-24)

 

 
Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК