Танилцуулга

ОРА МЕТАЛЛ ХХК нь 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр  Японы Furucawa casting , БНХАУ-ын Anhuin үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулан үйлдвэрлэхээр байгуулагдсан.   

 

Эдүгээ 200 гаруй мэргэжлийн ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 7000 тонн сайн чанарын элэгдэлд тэсвэртэй хүдэр нунтаглах тээрмийн бөөрөнцөгийг MNS 6907:2021 стандартын дагуу үйлдвэрлэн Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой, Хөтөлийн Цемент шохойн комбинат, Бороогоулдын алтны үйлдвэрүүдэд тус тус бүтээгдэхүүнээ  нийлүүлэн ажиллаж байна.

Манай компани нь өөрсдийн бий болгосон MNS 6907:2021 стандартад нийцсэн ШБCr2 болон ШБCr12 маркийн ган бөөрөнцөгийг дадлага туршлага, төмөр замын болон авто замын сүлжээний байрлал сайтай, техник, технологи, ажиллах хүчний хувьд тогтворжсон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Оюу толгой компани, Бороогийн алтны үйлдвэрүүдийн байнгын харилцагч болж чадсан, бүтээгдэхүүний чанар нь тогтворжсон зэрэг давуу талуудтай тул эрдэс хүдэр нунтаглах 15, 20, 25, 30, 40, 60, 80, 90, 100, 120 мм-ийн голчтой тээрмийн бөөрөнцөг, цемент нунтаглах цильпепсы зэргийг хэрэглэдэг  уул уурхайн компаниудад өөрийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

Манай компани нь мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ тогтмол шинжилгээ судалгаа хийж, тухайн хүдэр эрдсийн хатуулаг, нутаглах тээрмийн онцлог, нунтаглалтын горим зэрэгтэй уялдуулан үйлдвэрлэлийн туршилт хийх замаар хамгийн оновчтой бүтэцтэй, эдийн засгийн хувьд ижил төрлийн импортын бөөрөнцөгөөс хэмнэлттэй байхаар чанар хатуулагийг нь тааруулж тохируулан үйлдвэрлэх боломжтой юм. 

Бүтээгдхүүний нэр төрөл :

Тээрмийн хромоор сайжруулсан, цутгамал, ширмэн бөөрөнцөг.

Техникийн шаардлага MNS 6907:2021

ШБCr2, ШБCr12, 15 - 120 мм, цельпепсы Хатуулаг : 45-62 HRC

Үйлдвэрийн хүчин чадал: 8000 тн/жил
Үйлдвэрийн түүхий эд: Хаягдал төмөр, ширэм ба ангижруулсан төмөр, феррохром, ферромарганец, ферросилиц, зэс, хөнгөн цагаан, жонш, магнизм, шохой

 

                                               КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД:

Зүүн гар талаас:
ОРА МЕТАЛЛ ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Бат-Эрдэнэ(Ph.D), ТУЗ-ын дарга Д.Туяажаргал, Гүйцэтгэх захирал асан Б.Хүрэлбаатар, ТУЗ-ын гишүүн Ч.Тогоохүү, Үүсгэн байгуулагч Д.Нямхүү (2010-10-24)

 

 
Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК