Компанийн бүтэц

 

Төмөр бэлтгэх хэсэг:

Төмөр бэлтгэх хэсэг нь MNS 4852:1999 "Хаягдал хар төмөрлөг" Ерөнхий техникийн шаардлагын дагуу хаягдал төмөр, ширэм зэргийг хүлээн авах,  тайрах, таслах, пресслэх, хайлалтанд зориулж ангилан ялгах үйл ажиллагаа явуулдаг.

     

  

Цутгуурын цех

Манай компани нь цутгуурын 2 цехтэй тус бүр нь 750-1000 кг-ийн багтаамжтай 5 ширхэг цахилгаан индукцийн зууханд, технологийн дагуу хаягдал төмөр,  ширэм, FeСr, FeMn, FeSi, Al зэрэг сайжруулагч элементийн орц нормийг тохируулан хайлж тусгай зориулалтын металл кокиль (төмөр) болон элсэн хэвэнд цутгаж ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг.

       

 

Металлын лаборатори 

Хайлалтын явцад шингэн металлаас дээж авч химийн бүтцийг Японы Shamadzu фирмийн PDА 5500A маркийн фото спектрометр дээр шуурхай тодорхойлдог. Энэхүү анализатор нь металлын бүтэц дэх C, Cr, Mn, Si, P, S зэрэг 13 нэр төрлийн элементийн агуулгыг тодорхойлон бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг. Ган бөөрөнцөгийн механик шинж чанарыг Роквелийн багажаар тодорхойлж чанарын баталгаа гаргадаг.

 

  

 

Дулааны боловсруулалт

Цутгамал бүтээгдэхүүний физик ба механик шинж чанарыг сайжруулахын тулд технологийн горимын дагуу илч засал буюу хатаалга, хэвшүүлэлт, амраалтыг хийж чанарыг сайжруулан элэгдэлд тэсвэртэй болгодог.

    

 

Бэлэн бүтээгдэхүүн

MNS 6907:2021 стандартад нийцсэн тээрмийн хромоор сайжруулсан цутгамал ган бөөрөнцөгийг задгайгаар болон 1 тонны уутанд савлан хэрэглэгчдэд нийлүүлнэ.

  

 
Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК