ОРА МЕТАЛЛ ХХК ахмадуудаа хүлээн авч, Тэргүүний ажилтнаа шалгарууллаа.
2026-02-13






ОРА МЕТАЛЛ ХХК нь угтан золгож буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аа тодрууллаа.
Энэхүү эрхэм хүндэт шагналаар Цахилгааны инженер Бат-Оюуны Алтансүх хамт олноо манлайлан тодорч, шагналаа гардан авлаа.
Цахилгааны инженер Б.Алтансүх нь 2025 онд Монгол улсад анх удаа Тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх цутгуурын автомат шугамын үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, хамт олноо аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хичээл зүтгэл гарган ажилласан байна.
Шинэ мэдээ
2026-02-16


Монгол
English
Русский










Монгол
English
Русский