ОРА МЕТАЛЛ ХХК нь Угтан золгож буй XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч, "ХИЛЭНТ ЭХ " хэмээх ЛУУ жилийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аа тодрууллаа.
Энэхүү эрхэм хүндэт шагналаар Цутгуурын цехийн ээлжийн мастер Э.ТҮВШИНТӨГС ээлж хамт олноо манлайлан тодорч, шагналаа гардан авлаа.
Ээлжийн мастер Э.ТҮВШИНТӨГС нь тус компанид 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хэвчин албан тушаалд 3 жил, Ган хайлагчаар 7 жил, Ээлжийн мастераар 4 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай, ур чадвартай, манлайлагч ажилтан юм.

Өнгөрсөн оны амжилтаараа үйлдвэрийн тэргүүний ажилтнаар тодорсон тэрээр 2024 онд Монголд анх удаа Тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх цутгуурын автомат шугамын үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, ээлж хамт олноо аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Мөн м
анай компанийн 20 жилийн ойн баярын бэлгийн багц дахин задарч нийт 22 ажилтан Туркийн 3 хот болон Жинин- Хөх хотын аялах эрхийн бичгээр шагнагдлаа.
Угтан золгож буй модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Ирэх ондоо ажил үйлс нь бүтээмжтэй, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайхан жил байх болтугай.