Та бүхэнд шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе.

2024-12-28  

Үндэсний үйлдвэрлэгч Ораметалл ХХК нь Шинэ жилийн баярын үйл ажиллагаа зохиогдож 2024 оноо Монголд анх удаа Цутгуурын автомат үйлдвэр ашиглалтанд оруулж бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлсэн сайхан амжилтаар оноо үдэж байгаагаа тэмдэглэв. Байгууллагын 2024 оны шилдэг ажилчдаар механикч Д.Эрдэнэбат, Хольц бэлтгэгч Б.Одонбямбаа, Илчин боловсруулалтын оператор Ш.Лхагвасүрэн, Материал бэлтгэгч Э.Одонтунгалаг, Цахилгаанчин Н.Отгонтөгс, Ган хайлагч Б.Нямдаваа болон М.Дорждэрэм нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Манай компанийн 20 жилийн ойн баярын бэлгийн багц задарч нийт 15 хүн гадаадад аялах эрхийн бичгээр шагнагдлаа. Ирэх 2025 он амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 

Та бүхэнд шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК