Орхон аймгийн ОРАМЕТАЛЛ ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор С.Бат-Эрдэнэ төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

2024-11-26  

Орхон аймгийн ОРАМЕТАЛЛ ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор С.Бат-Эрдэнэ төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

С.Бат-Эрдэнийн Монгол Улсын олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх, металлургийн шинэ салбарыг хөгжүүлэх, металлургийн шинэ техник, технологийг нутагшуулах, шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болгох, металлургийн шинжлэх ухааны болон техникийн зохицуулалтын олон арван шинэ бүтээл туурвиж, Монгол Улсад тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх орчин үеийн технологийг нутагшуулсан, хийжих загвартай цутгуурын иж бүрэн шугамыг нэвтрүүлсэн, хашлагагүй автомат цутгуурын шугамыг ашиглалтанд оруулан импорт орлох олон арван сая ам.долларын бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэсэн зэрэг амжилтыг нь үнэлж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.

Доктор С.Бат-Эрдэнэ нь металлургийн салбарт түүчээлж, өөрийн хуримтлуулсан инженерчлэлийн мэдлэг, туршлагаа бусдад түгээх, үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, өөрийн мэдлэг чадвараа зориулан, металлургийн шинжлэх ухааны олон арван бүтээл нь үйлдвэрлэл, практикт нэвтэрсэн үндэсний үйлдвэрлэгч шилдэг менежер хүн юм.

С.Бат-Эрдэнэ таньд нийт хамт олных нь зүгээс баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх саруул сайханыг хүсэн ерөөе.

 

Үндэсний үйлдвэрлэгч ОРАМЕТАЛЛ ХХК



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК