Металлургчдийн сургалт семинар болов
2019-03-06





Монголын металлургийн холбооноос санаачлан "Цамхагт-босоо тээрмийн элэгдэлд тэсвэртэй өндөр хромт эвтектикийн өмнөх цагаан ширмэн бөөрөнцгийн дотоод бүтэц, илч засал" сэдэвт сургалт семинар Орхон аймгийн Ораметалл ХХК-ийн сургалтын танхимд 2019.03.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү онолын сургалт семинарт:
Монголын металлургийн холбооны удирдлага, тэргүүлэгчид, ШУТИС-н Механик тээврийн сургууль ба Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Геомаш ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Чанар хяналтын хэлтэс, Ган бөөрөнцгийн цехийн удирдлага инженерүүд болон "Ораметалл" ХХК-ийн хамт олон өргөнөөр оролцлоо.
Оролцогчдын хооронд онолын болон практик мэдлэг мэдээллээ солилцсон мэтгэлцсэн, асуултад хариултаа олсон маш сонирхолтой чухал ач холбогдолтой семинар боллоо.
Оюутолгой ХХК-ийн шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч-үндэсний үйлдвэрлэгч Ораметалл компани Монголын металлургийн хөгжилд хувь нэмэр оруулсан мэдлэг, мэргэжлээ бусадтай хуваалцсан сайхан үйл ажиллагааг дэмжин зохион байгууллаа.
Шинэ мэдээ
2026-02-16


Монгол
English
Русский










Монгол
English
Русский