АҮЯ, ЖДҮХС-ын хөнгөлттэй зээлэнд хамрагдлаа

2016-05-20  

Монгол улсын засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас баримталж буй үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, УИХ-ас баталсан “дотоодод үйлдвэрлэгдсэн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг тендергүйгээр худалдан авах” тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрлэгч биднээс бүтээгдэхүүн авахаа илэрхийлэх, гэрээ байгуулж байгаа боловч чанар стандартын өндөр шаардлагыг сөргүүлэн тавьж байна. Үйлдвэрлэгч бид ч гэсэн энэхүү хэрэглэгчдийн тавьж буй чанар, стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж, технологио шинэчлэх сайжруулах зайлшгүй шаардлага тулгардаг. Манай “Ораметалл” ХХК-ийн “ОТ-н хэрэгцээт өндөр хромт тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх” төслийг АҮЯ, ЖДҮХС дэмжин хөнгөлттэй зээлэнд хамрууллаа.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК