Монгол      English      Russian
 
 
2 САР 2011
Сар Шиний Мэнд дэвшүүлье!
1 САР 2011
Шинэ жилийн мэнд дэвшүүлье!
11 САР 2010
Монголын Металлургийн холбоо

“Ораметалл” ХХК нь ОХУ-ын  ГОСТ 2787-75 стандартын ангиллын дагуу төрөл  бүрийн хаягдал төмөр ширмийг тогтмол зах зээлийн үнээр худалдан авч байна.
1. Хуучин зам төмөр тэдгээрийн хаягдал эд анги
2. 3А, 3А1, 5А1, 5А2, 12А ангилалд  хамаарах 1500*500*500 мм ихгүй  овор хэмжээтэй, зузаан нь 6мм-ээс багагүй,  жин нь 1кг-аас дээш жинтэй, урт нь 200мм-ээс  ихгүй хаягдал төмөр, төрөл бүрийн хаягдал ган хоолойнууд, булан, швеллер  двутавр, куски арматура зэрэгийг 
3. 17А , 22А, 3Н бүлгийн төрөл бүрийн авто болон  суурь машины блок, редуктор, задвижкийн ширмэн эд анги зэрэг хаягдал ширэм
              Хориглох  нь : Цайртай хаягдал, төмөр утас, трос, асбест болон метал биш бетон, тоосго,  цемент, мод, өнгөт металлийн орцтой хаягдлыг, шингэний шахуурганууд, цэрэг  зэвсгийн зориулалттай, битүү даралтийн савнууд зэргийг авахгүй нийлүүлэхийг  хориглоно.

 
 

     “Ораметалл” ХХК нь 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх Японы Furucawa casting , БНХАУ-ын Anhuin үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулан үйлдвэрлэхээр байгуулагдсан, 2006 оны Орхон аймгийн дотоодын шилдэг хөрөнгө оруулалттай, 2007-2008 онуудад найдвартай татвар төлөгч компаниар тус тус шалгаран 2004-2008 онуудад улсын төсөвт нийт 830,6 сая төгрөгийн татварыг төлсөн, эдүгээ 70 гаруй мэргэжлийн ажилтан ажиллагсадтайгаар   үйл ажиллагаа явуулж байгаа болно. Жилд дунчдаар 2000 гаруй тонн сайн чанарын элэгдэлд тэсвэртэй тээрмийн бөмбөлөг үйлдвэрлэн “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн ЦШК, Бороогийн алтны үйлдвэрүүдэд нийлүүлэн ажиллаж байна.

 

    Манай компани нь өөрсдийн 5 жилийн дотор бий болгосон үйлдвэрлэл- технологийн “ноу-хау", дадлага туршлага, төмөр замын болон авто замын сүлжээний байрлал сайтай байдал, техник, технолог, ажиллах хүчний хувьд тогтворжсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Бороогийн алтны үйлдвэрийн байнгын харилцагч болон бүтээгдхүүний чанар нь тогтворжсон зэрэг давуу харгалзан хүдэр нунтаглах тээрмийн бөмбөлөг хэрэглэдэг уул уурхайн компаниудад өөрийн бүтээгдхүүнийг санал болгож байна.
-    Манай компани нь тухайн хүдрийн хатуулаг, нутаглах тээрмийн онцлог нунтаглалтын горим зэрэгт уялдуулан үйлдвэрлэлийн туршилт хийх замаар хамгийн оновчтой бүтэцтэй, эдийн засгийн хувьд ижил төрлийн импортын бөмбөлөгөөс хэмнэлттэй байхаар чанар хатуулагийг нь тааруулж тохируулан үйлдвэрлэх боломжтой юм.

“Ораметалл” ХХК-ний Тээрмийн бөөрөнцөгийн үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил ашиглалтанд орлоо.  

 

 

 

 

 

 

 

 


 

 

 


 
 
Copyright © 2009 "ORA METAL" LLC. All rights reserved.
Web by OOPS LLC