Нийгмийн хариуцлага

Тогтвортой хөгжилд оруулах манай компанийн нийгмийн хариуцлагад бид татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань байгаль орчинд ээлтэй,  ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, хог хаягдлын хэмжээгээ бууруулах зэргийг ойлгодог.

КНХ буюу Corporate Social Responsibility (CSR)-ийг Монголд хөгжүүлэхийн тулд МҮХАҮТ-аас зохион байгуулдаг сургалтанд хамрагдан холбогдох судалгаанд оролцдог.

Түүнчлэн Олон улсын стандартын байгууллагаас КНХ-ын стандарт (ISO-26000) судлах НҮБ-ын Даян дэлхийн гэрээ (Global compact), Дэлхийн эдийн засгийн форумын Авилгалын эсрэг түншлэл зэрэг гэрээ хэлцэлд нэгдэх бодоготой ажилладаг.

Бид КНХ-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу тодорхой ажлуудыг зохион байгуулах, санхүүжүүлэх ивээн тэтгэх үйл ажиллагаа тогтмол явуулдаг.

  • Цахилгаан хэмнэх зорилгоор компаний бүх гэрэлтүүлгийг лед болгон өөрчлөсөн.

  • Цутгуурийн хэвний хольцийг нөхөн сэргээж хаягдал элсийг 90%-ийг дахин  ашиглаж хог хаягдлыг тэр хэмжээгээр багасгасан.

  • Компаний газар нутагт мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Зураг тавих

  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багын гэр хорооллын иргэдэд үеийн далан дээгүүр гарах төмөр гүүр барьж өгөхөд 350,000₮ зарцуулав. 2015 он

  • ШУТИС-ын МТС-ийн сургалтын лабораторийг тохижуулахад 2,4 сая төгрөг хандивлан ирээдүйн металлургчдийг дэмжив. 2017.10.07 

 
Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК