ХАБЭА, байгаль орчны бодлого

Чин эрмэлзэлдээ хүрэхийн тулд “Ораметалл” ХХК нь ХАБЭА-ын бодлогоо шинэчлэн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой компаний  бүхий л үйл  ажиллагааг олон улсын стандарт, шилдэг туршлага болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дараах зорилго зорилтын хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

Үүнд:

  • Аюулгүй ажиллагаа анхдагч үйлдвэрлэл түүнийг дагалдах зарчмыг баримтлах
  • Осолгүй үйлдвэрлэл явуулах ёстой гэсэн сэтгэхүйн хандлагыг хэвшүүлэх
  • Аюулгүй үйлдвэрлэлийн соёлыг бий болгож , хөгжүүлэх.   
  • Аюулгүй ажиллагааны  хүнийг үл буруутгах зарчмыг хэрэгжүүлэх
  • Хүн байгаль орчин, үйлдвэрлэлд хор хохирол учрахаас сэргийлэх талаар чармайн ажиллана
  • Компанийн үйл ажиллагааныхаа нийгэм, эдийн засгийн ба компаний үр ашгийг нэмэгдүүлэх талаар бизнесийн хамтрагчид болон төр захиргааны байгуулагуудтай хамтран ажиллана.
  • Байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны болон бусад асуудлыг тодорхойлж шийдвэрлэхийн төлөө бүх ажилчид болон Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хороотой бүтээлчээр хамтран ажиллана.

Аюулгүй үйлдвэрлэл явуулах чин эрмэлзлэлийнхээ хүрээнд Ора Металл Компани ажиллагсадаас  аливаа осол ба осолд дөхсөн тохиолдлуудыг тухай бүрд нь цаг алдалгүй нууж хаах зүйлгүй мэдээлэл өгөх явдлыг хэрэгжүүлэхэд бодит хөшүүрэг болох  аюулгүй ажиллагааны хүнийг үл буруутгах зарчмыг ажиллагсаддаа санал болгоод байна Ингэснээр аливаа осол ба осолд дөхсөн тохиолдлууд шуурхай мэдээлэгдэж, арга хэмжээ нэн даруй авагдан, ажлын байран дах нуугдмал аюулууд ил болох юм. Энэ ажлын хүрээнд бүх ажиллагсад аюулыг мэдээлэх хуудас хөтөлж сурах юм. 

Манай компани нь 2017оны 11дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар 609 өдөр осол гэмтэлгүй аюулгүй үйл ажиллагааг чанд сахин, мөрдөж ажиллаж байна.

 

 

 

 

 
Түнш байгууллагууд
© 2017 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК