ОРА МЕТАЛЛ ХХК Хөөсөн загвараар вакум орчинд цутгах, цутгуурийн шинэ технологи нэвтрүүллээ.






Үндэсний үйлдвэрлэгч ОРА МЕТАЛЛ ХХК Хөөсөн загвараар вакуум орчинд цутгах, цутгуурийн шинэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлэн уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлүүдийн түргэн элэгддэг дараах эд ангиудыг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ.
Үүнд:
-Эрдэс хүдэр нунтаглах төрөл бүрийн тээрмийн хуяг, бутлуурийн хуяг, шигшүүр, экскаваторын шүд, буйл, грэйдерийн болон бульдозорын ир зэргийг Элэгдэлд тэсвэртэй марганцат гангаар цутган үйлдвэрлэж байна.
-Дулааны станц, Цементийн үйлдвэрүүдийн шатаах халаах зуухны ул, ширэм, шигшүүр, урсгуур, хайрцаг зэрэг эд анги деталуудийг халуунд тэсвэртэй хром-никелтэй ган болон ширмээр цутган үйлдвэрлэж байна.
-Эрдэс, хүдэр дамжуулах урсгуурууд, бункерийн доторлогоо, бутлуурийн алх зэргийг элэгдэлд тэсвэртэй өндөр хромт ширмээр цутган үйлдвэрлэж байна.
Манай компани металлын химийн найрлага, микро бүтэц, хатуулаг, металлын ан цав, металлын температур тодорхойлох зэрэг орчин үеийн багаж, хэрэгсэлүүд бүхий итгэмжлэгдсэн металлын лабораториор өөрийн бүтээгдэхүүндээ чанарын гэрчилгээ дагалдуулан баталгаа гарган хамтран ажиллана. Импорт орлох, чанартай цутгамал бүтээгдэхүүнийг Ораметалл компанид захиалан үндэсний үйлдвэрээ дэмжин харилцан ашигтай хамтран ажиллахыг та бүхнээс хүсэж байна.
ОРА МЕТАЛЛ ХХК, Эрдэнэт хот: утас 99352145, 99101433, 99110486