ОРАМЕТАЛЛ ХХК болон ШУТИС Дархан-уул аймаг дахь Технологийн сургуультай санамж бичиг байгууллаа.

2021-10-29  

ОРАМЕТАЛЛ ХХК болон ШУТИС Дархан-уул аймаг дахь Технологийн сургуулийн хооронд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт явуулах, сургалт зохион байгуулах, оюутаны дадлага хийлгэх, металлург-цутгуурийн чиглэлийн ном гарын авлага хэвлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байуулж Дархан-уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд захирал доктор(PhD) У.Эрдэнэболд болон Ораметалл ХХК-ийн Ерөнхий захирал доктор(PhD) С.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд Монголын металлургийн холбооны ерөнхийлөгч доктор (PhD) С.Мөнхжаргал, Дархан-уул дахь Технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Инженерчлэлийн салбарын эрхлэгч Доктор(PhD), дэд профессор Ч.Ганзориг, доктор (PhD), дэд профессор Д.Чулуунцэцэг, магистр ахлах багш Ц.Мөнхцэцэг, З.Лачинцэрэн нар оролцлоо.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК