Ораметалл ХХК-ийн үйлдвэрлэдэг Тээрмийн хромоор сайжруулсан цутгамал бөөрөнцөг MNS 6907:2021 үндэсний стандарт болон баталгаажлаа.

2021-09-24  

"Дэлхийн стандартаар Монголдоо үйлдвэрлэнэ" гэсэн алсын хараа эрхэм зорилготой ОРА МЕТАЛЛ компанийн үйлдвэрлэдэг Тээрмийн хромоор сайжруулсан цутгамал бөөрөнцөгийг хэрэглэгчид, үйлдвэрлэгчид, шинжилгээ судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн судлаач багш эрдэмтэд, металлургийн болон баяжуулагчдийн холбоо, төр засгийн хяналтын болон мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрч Монгол улсын MNS 6907:2021 үндэсний стандарт болгон баталгаажууллаа.

 

      Түүнчлэн ОРА МЕТАЛЛчууд Чанарын менежментын тогтолцоо ISO 9001:2015 болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо ISO45001:2018 стандартуудыг нэгэн зэрэг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж олон улсын жишигтэй хөл нийцүүлэн Дэлхийн стандартаар Монголдоо үйлдвэрлэл явуулж байна.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК