#Ораметаллчууд бид Ковид-19-н вакцинд хамрагдлаа.

2021-04-07  

Орхон аймгийн ОРА МЕТАЛЛ компани нь Ковид 19 цар тахалын хүнд үед ариутгал хамгаалалтыг өндөр түвшинд баримтлан ажлын байраа хадгалан Оюутолгой компани, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Дулааны 3-р цахилгаан станц зэрэг Монгол улсынхаа стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээт хүдэр, нүүрс нунтаглах тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэн нийлүүлэх, тасралтгүй үйл ажиллагааг нь дэмжин ажиллах үүргээ биелүүлэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэрээ оруулан ажиллаж байна.

Цаашид үйлдвэрлэлээ тасалдуулахгүй явуулан стратегийн ач холбогдол бүхий дээрх томоохон компаниудийн хэрэгцээт тээрмийн бөөрөнцөгийг дотоодод үйлдвэрлэн нийлүүлэх үйл ажиллагаагаа хэвийн явуулах зайлшгүй шаардлага болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг таслан зогсооход идэвхтэй оролцон ажилчдынхаа болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс компанийхаа нийт ажилчидыг Сovid 19 вирусийн эсрэг вакцинд хамрууллаа. 

Шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлж, тархалтыг таслан зогсоож хайртай бүхнээ эрсдэлээс хамгаалан энгийн амьдралын горимд шилжин энх цагийг наашлуулах нь иргэн бидний ариун үүрэг билээ.

 


Шинэ мэдээ
2021-01-27
2021-01-17
2021-01-15
2020-12-02
Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК