#OT&ORA Хамтын ажиллагааны үр дүнгийн уулзалт болов.

2019-07-01  

             

 #OT&ORA Хамтын ажиллагааны үр дүнгийн уулзалт болов.

Оюутолгой компани болон Ораметалл компанийн удирдлагуудын ээлжит хамтын ажиллагааны үр дүнгийн уулзалт боллоо. Уулзалтанд Оюутолгой компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли, Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Майк Стоун, Худалдаа хангамж хариуцсан ерөнхий менежер,   Хангамжийн ахлах менежер Г.Батбаатар, Хангамжийн хэлтсийн шинжээч Ч. Нэргүй, хангамжийн мэргэжилтэн Тамир болон Ораметалл компанийн ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ нар оролцон өнгөрсөн жилүүдийн гэрээний биелэлт, цаашид хамтран ажиллах боломжууд, харилцан туршлага солилцох, суралцах, дэмжлэг үзүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй харилцан ярилцав.

 

Рио-Тинтогийн менежменттэй Оюутолгой компани нь үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, Монголд үйлдвэрлэх төслүүдийг тууштай дэмжин ажиллаж байгаагийн хамгийн том бодит жишээ бол Үндэсний үйлдвэрлэгч “Ораметалл” компани юм.  Ораметалл компани нь Оюутолгой компанийн зүгээс ханган нийлүүлэгчид дээ зориулан явуулдаг төрөл бүрийн сургалт, төсөл хөтөлбөрт тогтмол хамрагдсанаар компанийн засаглал сайжирч, нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны нөлөөллийн асуудлыг онцгой анхаарч, хууль дүрэм, хүний эрх ба ёс зүйг эрхэмлэн ажиллаж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ОТ-д тогтвортой борлуулалт хийх урт хугацааны гэрээтэй ажиллахдаа   бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн, үйлдвэрлэлийнхээ өргөтгөл ба технологийн шинэчлэлтийг үе шаттайгаар амжилттай хийж чадсан байна. Өнөөдөр Ораметалл компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал 7000тн-д хүрч борлуулалт ба татвар төлөлтийн хэмжээ нь 2016 онтой харьцуулахад 3 дахин өссөн нийт 200 орчим ажилтан ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Үндэсний үйлдвэрлэл хөгжлийн гарц гэдэг. Уул уурхайн том компаниуд нь жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжин, хамтран ажиллавал импорт орлох олон мянган үйлдвэрлэгчид төрөн гарах, хөгжих, өсөн дэвших боломж дүүрэн байна.

#Xамтдаа цуг урагшаа хөгжье                              #OTБидний бахархал      

 

 


Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК