Металлургчдийн сургалт семинар болов

2019-03-06  

Монголын металлургийн холбооноос санаачлан "Цамхагт-босоо тээрмийн элэгдэлд тэсвэртэй өндөр хромт эвтектикийн өмнөх цагаан ширмэн бөөрөнцгийн дотоод бүтэц, илч засал" сэдэвт сургалт семинар Орхон аймгийн Ораметалл ХХК-ийн сургалтын танхимд 2019.03.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
 
Энэхүү онолын сургалт семинарт:
Монголын металлургийн холбооны удирдлага, тэргүүлэгчид, ШУТИС-н Механик тээврийн сургууль ба Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Геомаш ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Чанар хяналтын хэлтэс, Ган бөөрөнцгийн цехийн удирдлага инженерүүд болон "Ораметалл" ХХК-ийн хамт олон өргөнөөр оролцлоо. 
Оролцогчдын хооронд онолын болон практик мэдлэг мэдээллээ солилцсон мэтгэлцсэн, асуултад хариултаа олсон маш сонирхолтой чухал ач холбогдолтой семинар боллоо.
 
Оюутолгой ХХК-ийн шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч-үндэсний үйлдвэрлэгч Ораметалл компани Монголын металлургийн хөгжилд хувь нэмэр оруулсан мэдлэг, мэргэжлээ бусадтай хуваалцсан сайхан үйл ажиллагааг дэмжин зохион байгууллаа. 


Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК