Оюутолгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2018

2018-10-03  

Оюутолгой компанид 1146 ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нийлүүлдгээс 800 орчим нь дотоодын ханган нийлүүлэгчид байна.
Эдгээрээс 124 компани өөрсдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг танилцуулсан, туршлагаа хуваалцсан үзэсгэлэн 2 өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Үзэсгэлэнгийн үеэр Оюутолгой компани ханган нийлүүлэгчдэд зориулан худалдан авалтын ил тод байдал, бизнесийн ёс зүй,тавигдах шаардлагууд, аюулгүй ажиллагаа, худалдан авалтын арга барил зэрэг олон төрлийн сургалтуудыг зохион байгууллаа. Мөн Монголд үйлдвэрлэв төслийн хэрэгжилтийн тайлан,  Оюутолгой төслийн Монголын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийгдлээ. Оюутолгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч-үндэсний үйлдвэрлэгч Ораметалл  компани уг үзэсгэлэнд өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлан компанийхaa бизнес стратегийн хөгжүүлэлт, сайжруулалт, хүрсэн амжилтынхаа тухай илтгэл тавьж амжилттай оролцлоо


Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК