“Ораметалл” ХХК-ийн цутгамал бөөрөнцгийн дотоод бүтцийн судалгааны ажлын хамгаалалт боллоо

2018-09-21  

Орхон аймгийн “Ораметалл” ХХК нь шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, баталгаажуулах чиглэлээр шинжлэх ухааны суурь судалгаа, туршилтын ажлыг тогтмол явуулдаг.

Энэ удаа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд “Ораметалл” ХХК-ийн элэгдэлд тэсвэртэй хромжуулсан цутгамал бөөрөнцгийн дотоод бүтцийн судалгааг тус сургуулийн металл судлалын лабораторид судалж ган бөөрөнцөг тус бүр дээр 3 байрлалд дотоод бүтцийг тодорхойлж дүгнэлт, зөвлөмж өглөө.

Дүгнэлт 1. Судалгаанд хамрагдсан 15мм ба 100мм-ийн ган бөөрөнцгүүд нь илч дулааны боловсруулалтын дараагаар ижил хувирсан ледебурит бүтэцтэй байна.

Дүгнэлт 2. Цутгамал бөөрөнцгийн гадна, радиусын ½ хэсгийн ба дотор хатуулгын зөрүү бага байгаа нь элэгдэлд жигд элэгдэх боломжтойг нотолж байна.

Дүгнэлт 3. Эдгээр үзүүлэлтүүд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мөрдөж буй “Цувимал, давтмал, цутгамал ган бөөрөнцгийн болон бэлдцэд тавигдах шаардлага”-д бүрэн нийцэж байна.

Судалгааны ажлыг ТИС-ын уул уурхайн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаяр, судлаач багш Ч. Энхчимээ нар хийж гүйцэтгэсэн ба хамгаалалтанд нь Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Ц.Төгсбуян, металлургийн багш-техникийн ухааны доктор С.Цогтхангай, металлургийн зөвлөх инженер-техникийн ухааны доктор С.Бат-Эрдэнэ, металлургийн мэргэжсэн инженер Б.Төгсбаяр нар оролцлоо.

 

 

 

 


Түнш байгууллагууд
© 2017 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК