Оюу толгой компанийн Худалдан Авалтын хэлтэс болон Байгаль Орчны Хэлтсийн хамт олноос санаачлан, Шинжлэх Ухааны Академын Харъяа, Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцов

2018-05-19  

Оюу толгой компанийн Худалдан Авалтын хэлтэс болон Байгаль Орчны Хэлтсийн хамт олноос санаачлан, Шинжлэх Ухааны Академын Харъяа, Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцов. 
Оюу толгой ХХК-ын ханган нийлүүлэгч 70 аж ахуйн нэгжийн 750 ажилтан Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 7 төрлийн 2,000 гаруй мод, модлог ургамал тарилаа. Бид 0.7 га талбайг моджуулж, мөн усалгааны цогц системийг суурилууллаа. Энэхүү сайн дурын арга хэмжээг санаачлан, зохион байгуулсан Оюу толгойн Худалдан авалтын газар, Байгаль орчны хэлтсийн хамт олонд баярлалаа. “Оюу толгой” компанийнхан 2012 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ханган нийлүүлэгчдийнхээ хамтаар 500 гаруй мод, бут сөөг тарьж байсан. Их хотын уушиг болсон ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд Оюу толгойн ажилчид болон гэрээт компаниуд маань хувь нэмрээ оруулж байна 



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК