Оюутолгой компанийн захирал Армандо Торрес Ораметалл компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.

2018-05-16  

Оюутолгой компанийн захирал Армандо Торрес Ораметалл компанийн удирдлагыг хүлээн авч уулзан Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн Оюутолгой компанийн шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгаран ажиллаж байгаад баяр хүргэн амжилт хүслээ.
Ораметалл ХХК нь Оюутолггой компанийн ханган нийлүүлэгчээр ажиллаж эхэлсэнээс хойш үйлдвэрлэл тогтворжиж борлуулалт нэмэгдэн үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна. Шинээр 54 ажлын байр орон нутагт бий болгосон, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татварын хэмжээ 2 дахин нэмэгдэж 1,2 тэрбум төгрөг болсон, ажилчдын цалинг 20% нэмэгдүүлсэн зэрэг олон сайхан амжилт үр дүнд хүрээд байгаагаа Ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ тэмдэглээд, цаашид Ораметалл компани ОТ-д  импортоор авдаг цутгамал эд ангийг Монголд үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай танилцуулав. 
Армандо Торис захирал Оюутолгой төсөлд ханган нийлүүлэгчээр ажиллаж буй Монголын 700 гаруй аж ахуйн нэгжийн компанийн засаглал, аюулгүй ажиллагаа ба байгаль, орчины хамгаалал, хүний эрх хууль дүрэмийг дээдлэн ёс зүйтэй ажиллахад суралцан шинэ технолог нэвтрүүлэн хэрхэн өсөн дэвжиж байгаагийн тод жишээ нь Ораметалл ХХК юм. Цаашид нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг эрхэмлэн бүтээгдэхүүний чанарыг тогтвортой хадгалан урт хугацаанд Оюутолгой компанитай хамтран ажиллахыг хүслээ


Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК