Оюутолгойн төлөөлөгчид Ораметалл ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

2018-04-03  

Оюутолгойн ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн Засвар үйлчилгээний хэлтсийн менежер М. Ганболд, Металлургийн судалгаа тооцооллын ахлах мэргэжилтэн Д. Бүдрагчаа нар Ораметалл компанийн тээрмийн бөөрөнцгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, түүхий эд материалын нөөц, бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтын явцтай танилцлаа. Хоёр тал хамтын ажиллагааны ололтууд болон цаашдын захиалга, хүргэлт, нөөцийн удирдлагын менежментийг сайжруулах, аюулгүй ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар санал бодлоо харилцан ярилцлаа. 



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК