Талархал

2018-03-16  

Оюутолгой компанийн үндэсний 700 гаруй ханган нийлүүлэгчдээс Шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсандаа Ораметалчууд бид баяртай байна. Энэхүү шагнал бидний ирээдүйдээ итгэх итгэл найдварыг улам бүр асааж өглөө. Бид энэ шагналыг улам сайн ажиллах өндөр хариуцлага гэж хүлээн авч байна. Энэ шагнал нь Монголчууд, монгол металлургчид дэлхийн стандартаар Монголдоо үйлдвэрлэж чаддаг юм байна гэдгийн нотлогоо боллоо хэмээн омогшиж байна.  Манай Ораметалл ХХК-ийн хэрэгжүүлсэн өндөр хромт элэгдэлд тэсвэртэй ган бөмбөлөг төсөл бол Оюутолгой компанийн бидэнд итгэсэн итгэл найдвар, дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжсэн гэдгийг илэрхийлж байна.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой компаниас олон шинэ зүйлд суралцсан. Компанийн засаглалаа сайжруулах, ил тод нээлттэй хууль дээдлэн ажиллах, байгаль орчноо хамгаалах, эрүүл ахуй аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин ажилласанаар бүтээгдэхүүний чанар үр ашиг нэмэгдсэн. 

 Оюутолгой компанийн дотоодын ханган нийүүлэгчид, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, сургах, сайжруулах, хөгжүүлэх бодлого, бас дээр нь “монголд үйлдвэрлэв” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үндэсний үйлдвэрлэгч бидэнд чухам  найдвартай хэрэглэгч, борлуулалтын том зах зээлийг нээж цаашид өсөн дэвжих сайхан боломжууд нээгдэж байгаад баяртай байна.

Эрдэс баялгийг эрдэм мэдлэг, ур чадвар үнэт зүйлс болгож үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин хамтран ажиллаж байгаа ОТ-н удирлага хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэн Та бүхний их бүтээн байгуулалтанд улам их амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Цаашид Монголын олон зуу, мянган үндэсний үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг дэмжиж хөгжүүлэн хамтран ажиллан гэдэгт итгэж байна.

2017 оны Монгол улсын уул уурхайн салбарын "Шилдэг ханган нийлүүлэгч",

2017 оны "Оюутолгой компанийн шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч",

                                         "ОРАМЕТАЛЛ" ХХК

 
 


Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК