Оюутолгой компанийн шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа

2018-03-16  

Оюу толгой компанийн оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэдэг "Эрдэнийн Говь" шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Оюутолгой ХХК нь 2017 онд 1,146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан ба тэдний 669 нь үндэсний компаниуд байжээ. Энэ удаагийн “Эрдэнийн Говь” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолд зургаан номинацид ялагчидаа тодруулсанаас үндэсний металлургийн үйлдвэр "ОРАМЕТАЛЛ" ХХК-ийн хамт олон Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч хэрэглэгчээсээ хамгийн өндөр үнэлэлт авлаа. Ораметаллчууддаа баяр хүргэж  байгаль орчин, эрүүл мэнд аюулгүй ажилллагааг эрхэмлэн улам ихийг бүтээж хөгжин дэвжихийг хүсэж байна.



Түнш байгууллагууд
© 2019 "ОРАМЕТАЛЛ" ХХК
Вэб дизайныг "ҮҮПС" ХХК