Түүх
2004-03-25 “Ораметалл” ХХК байгуулагдсан.
2004-10-26 анхны хайлалтыг хийж 2 зуухтай 1000тн бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай цутгуурын цехийг анх ашиглалтанд оруулсан.
2010-10-25 “Ораметалл” ХХК тээрмийн бөөрөнцгийн шинэ үйлдвэрийн байрыг барьж өргөтгөснөөр жилд 5000тн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.
2016-07-01 “Ораметалл” ХХК тээрмийн бөөрөнцгийн үйлдвэрийн өргөтгөл (металлын лаборатори, хэвний хольцын регенраци болон илчийн боловсруулах цехийг шинээр барьж байгуулав) болон технологийн шинэчлэлтийг(элэгдэлд тэсвэртэй өндөр хромт(10-12%) болон хатуулаг(60-64HRC)) хийснээр жилд 7000тн бүхий тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой боллоо.
2019-03-11 “Ораметалл” ХХК тээрмийн бөөрөнцгийн үйлдвэрийн өргөтгөл хийж металлын лаборатори, хэвний хольцын регенраци болон хөөсөн цехийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсанаар жилд 8000тн бүхий тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой боллоо.